ОХУ-ын эзэмшил бүхий Арктик мөсөн далайн хэсэгт 17 загасчид осолдсон байж болзошгүй учраас тэднийг эрэн хайж ажиллагаа эхлээд 24 цаг болох гэж байна. Тэд цасан шуургаар мөсөн далайд загасчилж байгаад бүс нутгийн радараас алга болсон талаар эх сурвалж мэдээллээ. Харин дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад тэднийг хайж байгааг барууны сэтгүүлчид янз бүрээр тайлбарлаж байна. Тэдний сүүлийн байршил Барентийн тэнгис байсан аж. Уг нь хоёр хүнийг цасан шуурганаар аварч чадсан боловч үлдсэнийг нь хаана алга болж амиа алдах өндөр эрсдэлтэй байгааг олж тогтооход бэрхшээлтэй байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч 17 загасчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэн улсаас онцгой анхаарах болно гэдгийг мэдэгдсэн. Хүчтэй цасан шуурганаар аврах ажиллагаа явуулах нь эрсдэлтэй ч шинэ жилийн гайхамшиг тохиолдож тэд эсэн мэнд олдох болтугай гэж ар гэрийнхэнд нь сэтгэлийн дэм өгсөн байна.
Эх сурвалж: https://www.cbsnews.com/news/russia-ship-sinks-17-fishermen-feared-dead/