Оливер Уэйнврэйтын бичсэн нийтлэлээс товчлон хүргэж байна. Тэдний нүдээр "Улаанбаатар хот ямар байдалтай байгаа бол" гэсэн өөр өнцөг гаргаж ирсэн гадны сэтгүүлчийн дүгнэлт бидэнд алдаа дутагдлыг харуулсаар байна. "Гэр Хот" нэртэй түүний гарчиг эхнээсээ л бидний бохир заваан, төлөвлөгөөгүй байшин сууц, гадаа гудамжны бүдүүлэг байдлыг өлгөж харуулжээ. Их хотын амьдралд дасан зохицож чадахгүй бас нүүдэлчин амьдралаасаа салж чадахгүй завсрын байдалтай байсаар бүх зүйл нь давхардаж, ямар ч зохион байгуулалтгүй болж буй нэг жишээг Оливер онцоллоо. Хот тэр чигтээ "гэр хот" болон хувирч буй буюу сөнөж буй ард иргэдийн талаар ч шүүмжлэлтэй хандаж байгаагаа шууд хэлэв. Уг нь жилд ирэх жуулчдын тоо маш их ч хөрсөн дээр амьдрал ямар байдалтай байгааг олж харахыг хүсдэг гадны жуулчид тун цөөхөн. Оливерийн нүдээр хотын нөхцөл байдлыг илүү өргөн бодит байдлаас харахыг хүссэн талаар өгүүлэв. Сайн сайхан талаар бичсэн зүйл байгаа ч бид энэ удаад түүний шүүмжилсэн зүйлсийг нэгтгэн хүргэж байна. "Алдаагаа мэдсэн хүн дахиж алдахыг хүсдэггүй" гэсэн зүйл үг байдаг. Нийгмийн ялгаа сүүлийн жилүүдэд маш их гарч байгаа бөгөөд ДНБ болон иргэдийн амьжиргааны түвшин хоорондоо холдож байгаа талаар Оливер онцлов.
Эх сурвалж: https://www.theguardian.com/artanddesign/2020/may/17/yurt-opolis-mongolia-city-life-ulaanbaatar-community-hub