Цаг үеийн мэдээ

Этиопийн засгийн газар болон зэвсэгт босогчдийн дунд асуудалтай байгаа өнөө цагт Ройтерс агентлагийн зураглаач залууг цагдаа нар баривчилсан байна. Түүний биед байсан гар утас, нөүтбүк, камер, бичлэгний хуурцаг зэргийг хураан авсан аж. Өдгөө 38 настай Кумерра Гемечу эхнэр хүүхдүүдийнх нь өмнө баривчлах явцад саатуулж байгаа шалтгааныг нь хэлээгүй байна. Этиопийн цагдаа нар түүнийг удахгүй суллах талаар өөр эх сурвалж мэдээлсэн ч одоогоор нөхцөл байдал ямар байгааг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. 

Эх сурвалж: https://thehill.com/homenews/media/531795-reuters-cameraman-arrested-in-ethiopia

Таны сурталчилгаа