8. АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампын дараа юу болох вэ?
Д.Трампын үе дуусч АНУ-д ямар зүйл тохиолдол талаар зарим салбарын шинжээчид өөрсдийн таамгаа дэвшүүлсэн байна. Түүний дахин сонгогдох боломжийн халдварт өвчин үгүй хийсэн нь нууц биш. Хэдийгээр түүний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж байсан ам.долларын бодлого АНУ-ын эдийн засагт их хэрэгтэй байсан гэдгийг онцлох нь зүйтэй.
7. Ханхүү Харри болон Мэган нар
Дээдсийн гэр бүлийн хосуудын талаар сайн муу мэдээ ээлжилсээр байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд тийш биш бололтой. Хосуудыг жаахан эвгүй харилцаатай буюу хөндий байгаад байсныг сэтгүүлчид олж мэдсэн бөгөөд ойр дотныхон ч ам дамжин ярьж буй нь хосуудыг "салах нь" гэсэн мэдээ хүчтэй цацагдаад байсан юм. Харин саяхан тэд харилцаагаа сэргээж олны өмнө бяцхан хүүхдийн хамт гарч ирсэн нь буцаад эерэг байдал төрүүлсэн юм.
6. Австралийн гал түймэр дэлхий нийтийг цочирдууллаа
Өмнө нь Сибирийн ойрн түймэр дэлхий нийтийг айлгаж, олон улс тусламжийн гараа сунгаж байсан бол энэ жилийн хувьд бүхэл бүтэн тив шатаж байлаа. Яаж ийм өргөн том хэмжээтэй ойн түймрийн аюулыг давж гарсаныг дэлхий харсан ч боломж бололцоогоороо тэдэнд тусалж байв. Амьд амьтан шатаж байв, куала, минж, талын үнэг гээд тус тивд хамгийн их байдаг амьтад шатаж байлаа. Аймшигтай бас харамсалтай.
5. Брексит-эдийн засгийн хамтын ажиллагаа буюу ТОХИРОЛЦОО
Их Британи улс болон Европын холбоо хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, тохиролцоо болохгүй хэдэн сарын нүүр үзэж байж оны өмнө тохиролцож чадсан. Нарийн ширийн тохиролцоог сайн хэлж мэдэхгүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр худалдааны татварын асуудал их анхаарал татаж байсан юм. Английн фунт стирлинг болон еврогийн ханшийн зөрүү гэх мэт алсдаа ямар бодлого чиглэл баримталж ажиллах талаар талуудын эрх үүрэгтэй холбоотой заалт бүхий чухал гэрээнүүд.
4. Арьс өнгөний үзлийн эсрэг Black lives Matter
Уг нь бол өнгөт арьстай иргэд өөрсдийн эрхийг эдлэхийн тулд жагсаал цуглаан хийж, цагдаа нар болон арьс өнгөний үзлийн эсрэг дуу хоолойгоо АНУ-аас эхлэн Дэлхийн өнцөг булан бүрт хүргэж чадсан хөдөлгөөн байлаа. Харин гол цаад санаа нь зөвхөн өнгөт арьстай иргэд биш ази, цагаан, өнгөт гээд бүхий л хүмүүсийг энэ ялгаварлан гадуурхах сэтгэцийн өвчнөөс хол байхыг уриалж буй хэрэг юм.
3. АНУ болон Ираны "дайн зарлах урьдчилсан нөхцөл"
Хоёр улсын харилцаа энэ жилийн хувьд маш муу байсан. Иран дахь АНУ-ын элчин сайдын газарт халдлага дайралт болсоны дараа Д.Трамп цэргүүдээ хөдөлгөж, Ираны асуудлаар Ойрхи Дорнодод стратегийн нүүдлээ хийж амжсан. Энэ нь ОХУ-д таалагдаагүй учраас ч тэр ээлжит нүүдлээ хийж Улаан тэнгист цэргийн баазаа байгуулах гэрээнд ОХУ давуу байдал олж авсан. Харин Ираны ард ОХУ тэргүүтэй Сири зэрэг орнууд халхавч дэмжлэг үзүүлж байгаа нь нууц биш. Хүн бүрийн өнцөг бодол өөр учраас нөхцөл байдалд эерэг талаас хандахыг сэтгүүлчид уриалсаар байгаа. Иран цөмийн зэвсэгтэй орон болоход албан ёсоор бага хугацаа үлдээд байна. Тиймээс АНУ-ын нөлөө Ойрхи Дорнодод өмнөх шигээ "терроризм" ярьж далайлгадаг цаг өнгөрчээ.
2. Ливаны Берутд болсон дэлбэрэлт
Цахим сүлжээгээр хэдэн км-ийн радиустай нь үл мэдэгдэх аймшигтай том дэлбэрэлт цацагдаж байсан үе саяхан мэт. Дор хаяж 200 хүн амиа алдаж, хэдэн 1000 хүн бэртэж гэмтсэн харамсалтай дэлбэрэлт болсон. Далайд гарцтай усан боомтоор улсынхаа томоохон төсвийг бүрдүүлдэг орнуудын хувьд асар их санхүүгийн өр, хохирол амссан нь гарцаагүй. Тэнд байсан, амьд үлдсэн бүх хүн гашуудаж харуусаж, уйлж байлаа. Тэдний хувьд энэ жил халдварт өвчнөөс илүүтэй гэнэтийн осол аймшигтай том сүйрлийг дагууллаа.
1. Хүний сайхан сэтгэл /Be kind movement/ буюу эелдэг байх бүх нийтийн хөдөлгөөн
Дэлхий тэр чигтээ хямарч байлаа. Улс орнуудын үймээн самуун, хөл толгой нь мэдэгдэхгүй эмх замбраагүй байдал, хүн чанараа гээсэн олон муухай үйлдлүүд ар араасаа хямрал дагаад гарч байлаа. АНУ тэргүүтэй барууны улс орнууд ариун цэврийн цаас булаацалдан нэгнийгээ гэмтээж, үгийн муухайгаар доромжилж байхад халдварт өвчний улмаас амиа алдаж байсан хөгшин буурал эцэг эх эмнэлгийн орон дээр хүүхдээ хүлээн амиа алдаж байв. Зарим улс орнуудад бараа бүтээгдэхүүний үнийг нэмж, дамлан өсгөж худалдан авах чадваргүй хүмүүст санхүүгийн дарамт учруулж байхад зарим нь улсын мөнгөнөөс хумсалж байсан увайгүй үе байлаа.
Гэвч дэлхий хүний сайхан сэтгэлээр дутсангүй. Олон сайн хүний тусламжтай айл өрхүүд хоол хүнстэй золгож байлаа, газар тариалан эрхэлж өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн хийсэн хүмүүсийн буянд идэх хоол хүнстэй, нөөцийн илүү хүнсний тэгш тараалт зарим улс орнуудад сайн дурын сайн үйлсийн аян болж өргөжиж байв. Хүмүүсийн зэс нь цухуйхын хажуугаар хүнэлэг сэтгэлтэй хүмүүсийн тусч чанар хувиа хичээхээс илүү бусдыг бодож хайрлаж явах нь хүний өөрийн мөн чанар гэдгийг ДЭЛХИЙД харуулсан он жил байлаа. Хүн бүр дор бүрнээ хичээж байлаа. Амьд сэрүүн эцэг эхдээ тусалж буй хүмүүс олширч, халдварын үеийн болон гай гамшиг болсон газруудад бүгд нэгэндээ тусалж байв. Оны шилдэг үйл явдлаар ийнхүү хүний сайхан сэтгэлийг нэгт жагсаажээ.
Эх сурвалж: https://news.sky.com/story/eight-of-the-biggest-moments-of-2020-apart-from-covid-12174029