Цаг үеийн мэдээ

Арабын нэгдсэн Эмирт улсын архитекторууд давс ашиглан цемент хийжээ. Өөрөөр хэлбэл өөрт ойр байгаа түүхий эдээр байшин барилгын хамгийн эрэлт ихтэй байдаг цементийг ийнхүү давсаар хийх шинэ технологи гаргаж ирсэн аж. Далайн ус болон хатсан нуурын орчинд давс хамгийн их байдаг. Судлаачдын баг барилгын материалын салбарт шинэчлэл хийх туршилт хийсээр ийнхүү эцэст нь давсаар цемент гаргаж авсан нь тус улсын хувьд барилга барих, цементийн үнийг тогтоох таатай боломж бүрдэж байгаа юм. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/style/article/uae-pavilion-biennale-sabkha-cement-spc/index.html

Таны сурталчилгаа