Өмнөд Солонгосын Чэжү арал дээр байрладаг казинод байсан их хэмжээний мөнгө алга болсон талаар эх сурвалж мэдээллэв. Цагдаа нар хэргийг шалгаж байгаа бөгөөд 14.56 тэрбум вон буюу 13.38 сая ам.доллар алга болжээ. Энэ хэрэгт Малайз гаралтай эмэгтэйг сэжиглэж байгаа бөгөөд тэрээр амралтаа аваад ажилдаа эргэж ирээгүй аж. Мөнгө дор хаяж 12 алимны хайрцаг хэрэг болох бөгөөд ганц эмэгтэй үүнийг хийж чадахгүй гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Тиймээс хамсаатан сэжигтэнг хайх ажил явагдаж байгаа юм.
Эх сурвалж: https://en.yna.co.kr/view/AEN20210107007900315?fbclid=IwAR1SLjJAKuV7xPEd3_K1D5DlLj_BdsXMdUYaAq-nVxmxkyXW8KkbUZdUfL0