Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богдын урд замд Зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 1 сарын 15-ны өдрийн 06:13 цагт Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хүлээн авч 1.5 км замыг туулан 06:16 цагт очиж Приус-20 загварын суудлын автомашин нь замын хажуу талын гэрлийн шон мөргөж Сонгинохайрхан дүүргийн иргэн Б/38 настай, эрэгтэй/-гийн зүүн талын хөлний хэсэг хавчуулагдсаныг, иргэн Ц /33 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг /цогцсыг/ 21 минут ажиллаж гарган Нийслэлийн Тээврийн цагдаагийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн.