Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Энэ үеэр тус эмнэлэгт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:
- Томуугийн халдварын тархалт нэмэгдэх үед авах арга хэмжээг сайжруулах даалгавар өгч, бодлогын хүрээнд дэмжих
- Томуугийн өвчлөл их байгаатай холбоотой өдрийн эмчилгээг амьсгалын замын халдварт өвчлөлийг хязгаарлахгүйгээр ЭМДС-аас санхүүжилт олгох зохицуулалтыг хийв.
- Яаралтай түргэн тусламжийн тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зохицуулалтыг хийх,
- Төвийн мэс заслын тасагт тулгамдсан асуудал болох хагалгааны квотыг нэмэгдүүлэх замаар гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллыг сааруулах арга хэмжээ авлаа.
- Мэс заслын үед рентген хардаг төхөөрөмж болох С-ARM төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэлээ.
- Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой үүссэн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ нэмэгдэх боломжийг бүрдүүлэв.