Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.  

Хонь: Ганц амьдрах юм чинь гээд мөнгө хөрөнгө, цаг заваа үр ашиг өгөхгүй зүйлд зарцуулах хэрэггүй. Ховор тохиох боломж гарах тул бодлоготой, тооцоотой байхыг зөвлөж байна. Цаг зав, эрч хүчээ зөв зарцуул. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцахдаа шинэ арга барилыг нэвтрүүл. Энэ нь танд зөв дадал олоход сайн туслах болно. 

Үхэр: Гадны хүчин зүйлийн нөлөөтэй танд ямар нэгэн асуудал тохиолдож болзошгүй. Ганцаараа шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Яарсан үйлдлийн хариу зөвхөн танд биш эргэн тойрны бүхий л хүнд тусах магадлалтай. Алсын хараатай байж нөхцөл байдалд дүн шинжилгээ хий. Үүссэн бодит байдлыг үнэн зөвөөр олж харахыг хичээгээрэй. 

Ихэр: Томоохон худалдаа наймаа нь амжилт, ашиг авчирна. Эргэн тойрны хүмүүсийн саналыг үлдээлгүй авч хэлэлцэн, ажил хэрэг болгох тал дээр нарийн судалгаа хийх хэрэгтэй. Чухал хариуцлагатай шийдвэрүүдийг гаргахад таатай үе байна. Гэнэт бий болсон нөхцөл байдлыг өөрчлөх гэсний хэрэггүй. Хэсэг хугацааны дараа дасан зохицож чадвал, танд ашигтай боломжийг олж мэдрэх болно. 

Мэлхий: Эрүүл мэндийн байдал доройтох магадлалтай. Бие сул дорой байгаа хүмүүс ямар нэгэн өвчний зовуурь мэдэрнэ. Аливаа сөрөг мэдээлэл, таагүй зүйлийг өөрөөсөө холуур байлгахыг хичээ. Эргэн тойрны хүмүүстэйгээ нийтэч нөхөрсөг хандах нь таныг ганцаардахаас сэргийлнэ. Эхлүүлсэн ажил хэрэг бүтэмжтэй болоход ч ихээхэн тус дэм болно. 

Арслан: Аар саар асуудлаас болоод нэр хүндээ алдах эсвэл тооцоолж байсан мөнгө орж ирэхгүй байх магадлалтай. Өнөөдөр мөнгө санхүүгийн талаар шийдвэр гаргах хэрэгтэй бол сэтгэлийн хөдлөлөөр шийдэхгүй байхыг зөвлөж байна. Болж байгаа болон бүтэхгүй зүйл бүхнээ дүгнэж цэгнэх хэрэгцээ шаардлага гарна. Аз сорьсон хүмүүст зарим нэг боломж тохионо. 

Охин: Бусад хүмүүсийн хэлсэн үг бүрд их ач холбогдол өгч, эмзэглэх хэрэггүй. Дэмий зүйлд ухаан санаагаа чилээх ч хэрэггүй. Шинээр хийж байгаа буюу туршиж байгаа зүйл нь богино хугацаанд л сонирхол татахаас цаашгүй бололтой. Зарим нэг тооцоолоогүй зүйлээс болж санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Ямар ч төрлийн зарлага нь бага гэлтгүй таны амьдралд ихээхэн нөлөөлөх болно. 

Жинлүүр: Чухал шийдвэрийг хамт олноороо хэлэлцэж гарахад тохиромжтой үе. Ямар ч ажил чин сэтгэл, идэвх зүтгэл шаардах тул шантарч, хойш суух хэрэггүй. Хэрэв ямар нэгэн шийдвэртэй алхам хийх шаардлага тулгарвал өмнөх туршлагаа сайн ашиглаарай. Шинэ зүйл турших нь оновчгүй бөгөөд цаг их авах магадлалтай байна. 

Хилэнц: Үйл ажиллагаандаа бүтээлч санаа нэвтрүүлэх, идэвхтэй ажиллахад таатай байна. Таны тэсвэр тэвчээргүй байдал, түргэн зангаас шалтгаалан үл ойлголцол үүсэж магадгүй. Бүх зүйл таны ааш аягаас ихээхэн шалтгаална гэдгийг санаарай. Таны ажилдаа хэт улайрсан байдал тань гэр бүлд асуудал үүсгэж магадгүй. 

Нум: Аливаа харилцаанд асуудал үүсвэл үүнийг дагаад хийх ажил ундарна. Гэхдээ зарим тохиолдолд өөртөө амрах боломжийг гаргаж байхгүй бол амьдрал амсхийх зав өгөхгүй л болов уу. Хувийн бизнес эрхлэх эсвэл санхүүгээ дээшлүүлэхэд таатай байх ба аливаа тулгарсан асуудлаа хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлээрэй. 

Матар: Өөрийн хяналтыг алдалгүйгээр болж буй таагүй үйл явдлаас холдохыг хичээ. Таагүй үйл явдлаас өөрийгөө цэвэрхэн авч гарах хэрэгтэй байна. Хэрэв алдаа хийсэн бол тэр даруйд нь засаж залруул. Нэг алдаагаа дахин гаргах нь буруу дадал зуршилтай холбоотой байх болно. Залуу хүмүүсийн хайр дурлалын адал явдал удахгүй төгсгөл болж магадгүй. 

Хумх: Өөрийн сэтгэл санааны илрэлээ сайн муу бүх зүйл дээр хэт ил гаргах хэрэггүй. Өдөөн хатгалга, хөндлөнгийн сөрөг нөлөөнд автах нь таныг тавгүйтүүлж, уур бухимдалд хүргэхээс хэтрэхгүй. Ухаангүй үг хэллэг хэлэх эсвэл бодлогогүй үйл хөдлөл хийхээс зайлсхий. Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг барьж, аз жаргалыг бэлэглээрэй. 

Загас: Сэтгэл санаа бүрэн өөдрөг байна. Ойр дотно харилцаанд тэр бүр байдаггүй сайн ойлголцол ноёрхоно. Харин сайн танихгүй хүмүүстэй хэт илэн далангүй байсны хэрэггүй. Мөн өөрийн зорилго, төлөвлөгөөг өөртөө л хадгал. Эртний харилцаатай хүнтэйгээ дахин учирч харилцаагаа сэргээнэ. Танд өмнө нь гаргасан алдаагаа засах боломж гарч ирнэ. Гэхдээ цаг хугацаа таныг хүлээгээд зүгээр зогсоогүй гэдгийг санаарай. 

Таны сурталчилгаа