Азийн Олимпын зөвлөлөөс дасгалжуулагч, шүүгчдийн спортод оруулж буй хувь нэмрийг үнэлэх, ур чадвар, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Малайзын Куала Лумпур хотноо сургалт семинар зохиогдох бөгөөд уг сургалтад манай улсаас 4 спортын 8 шүүгч, дасгалжуулагч хамрагдах юм.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр хөтөлбөрт хамрагдах шүүгч, дасгалжуулагчдыг Олимпик хауст хүлээн авч амжилт хүслээ.
Уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, Б.Баттүшиг шүүгч, дасгалжуулагчдаа дэмжин ажиллах онцолж, спортын барилга байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбоодтой хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хөтөлбөрт хамрагдаж буй шүүгч, дасгалжуулагчид:
Байт харваа – Б.Баасанжаргал, О.Огторгуй
Ширээний теннис – Р.Цогзолмаа, Т.Энхтөр
Бадминтон – Э.Эрдэнэбаяр, У.Дэлгэрмаа
Усан спорт – Д.Тэмүүлэн, Э.Хулан