Энэ жилийн цагаан сарын 128 бөхийн барилдааныг үзэгчгүй явуулах хүсэлтийг Монголын үндэсний бөхийн холбооноос УОК-т хүргүүлжээ. Өнгөрсөн жилийн цагаан сарын барилдааныг цуцалсан. Харин энэ жил иргэд цагаан сарын барилдааныг үзэгчгүй ч болтугай явуулаасай хэмээн хүсч байна. Энэ талаар МҮБХ-ны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжавтай утсаар холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.
-Цагаан сарын браилдааныг үзэгчгүй явуулах хүсэлтийг УОК-т хргүүлсэн. Цар тахалтай байхад яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Олон улсын тэмцээн уралдаан хэвийн явагдаж байна. Өгөх ёстой шинжилгээ өгч, аюулгүй байдлаа сахин тэмцээн уралдаан хэвийн явагдаж байна. Бид ч мөн адил Үндэсний бөхөө цагаан сараар барилдуулах нь зөв хэмээн үзэж байгаа.
-Үндэсний их баяр наадмын тухай хуулийг өөрчлөх тухай сонссон. Ямар зүйл заалтыг нь өөрчлөх гэж байгаа вэ?
-Хуулийн хэлэлцүүлэг удахгүй хийнэ. Товчхондоо 6 зүйл заалтыг өөрчилж байгаа. Удахгүй тодорхой мэдээлэл өгнө.
-Допингтой холбоотой аваргуудын эргэн тойронд бөх сонирхогчдын дунд цолны асуудал тодорхой бус үлдсэн. Энэ тал дээр холбооны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлыг Ерөнхийлөгч зарлиг гаргаж байж шийднэ. Манай холбоо ямар ч хамаагүй бас байр суурь илэрхийлэх эрхгүй.