Цаг үеийн мэдээ

Японы хэвлэлүүд Их Британи улсын яаран мэдээллэсэн "Албан бусаар Япон улс Токио Олимп зохиогдох боломжгүй гэлээ" гэсэн мэдээллийг няцааж, хариу мэдээлэл цацсаар байна. Бодит бус мэдээлэлд дүгнэлт хийлгүй дэлхий нийтэд буруу мэдээлэл тараасан талаар ийнхүү шүүмжлэлтэй хандаж буйгаа Японы Засгийн газар мэдэгдсэн. Олимпийн хороо, зохион байгуулах комисс, Токио хотын удирдлага зэрэг харъяа газрууд бэлтгэл ажлаа хийсээр байгаа талаар NHK агентлаг уламжлав. Олон улсын Олимпийн хорооны шийдвэр ямар гарахаас хамаарч Японы Токиогийн Олимп хийх нь шийдэгдэж магадгүй болоод байгаа. Харин бусад орнуудын хэвлэл мэдээллийн сайтуудаар худал баталгаагүй мэдээллээс болгоомжлохыг ийнхүү япончууд уриалж байгаагаа илэрхийлэв. 

 

 

Таны сурталчилгаа