ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах цаг үеийн тулгамдсан асуудлаар ОУОХ-ны гишүүн ҮОХ-дын удирдлагатай цахим хурал зохион байгуулж, "Токио-2020" олимпийн наадмыг цуцлах ба хойшлуулах тухай цуурхал мэдээллийг эрс няцааж, Японы засгийн газар, Зохион байгуулах хороо (ТOGOC )-той улам нягт хамтран ажиллаж, цар тахлын аюулаас бүх талаар сэрэмжлэн, Зуны ХХХII олимпийн наадмыг VII сарын 23-наас VIII сарын 8-ны өдрүүдэд цаг хугацаанд нь чанартай зохион байгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн Үндэсний олимпийн хороод нь баг тамирчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, улс орондоо вакцинжуулалтыг хэрэгжүүлэх үйлсэд идэвхтэй манлайлахын чухлыг онцлон тэмдэглэв. Цахим хуралд оролцсон 200 гаруй орны ҮОХ-ны удирдлагууд ОУОХ-ны Ерөнхийлөгчийн мэдэгдлийг бүрэн дүүрэн дэмжиж, "Токио-2020" олимпийн наадмын бэлтгэл сургуулилтаа чамбай гүйцэтгэн, олимпийн амжилтын төлөө цэвэр шударгаар өрсөлдөх, олимпизмийн эв нэгдлийн төлөө итгэл төгс зүтгэж буйгаа илэрхийллээ. Тус уулзалтад Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Найдангийн Түвшинбаяр оролцсон байна.