Хонг Конгийн халдварын нөхцөл байдал хүндэрч эхэлсэн бололтой. Гэхдээ барууны улс орнууд иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг дарж авахын тулд ийнхүү хиймэл халдварын түгшүүр зарлан хатуу хөл хорио тогтоож байгаа гэсэн хардлага байгааг өгүүлжээ. Хотын хувьд яг л Ухань шиг гэрээсээ гарч чадахааргүй цагдаагийн болон цэргийнхэн гудамж талбайг хаалт хийж хатуу хөл хориог тогтоогоод байгаа аж. Хотын эргэн тойронд 16 байшинг хатуу хөл хорионд оруулснаар хот бүхэлдээ ийнхүү өөр хоорондоо тусгаарлагдаж байгаа юм. Иргэдээс шинжилгээг авсаар байгаа бөгөөд хөл хориог зохион байгуулах комисс шуурхай ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: https://www.latimes.com/world-nation/story/2021-01-23/thousands-of-hong-kongers-locked-down-to-contain-coronavirus