Европын улс орнууд соёлт нийгмийн өнөөгийн дэлхийн хамгийн хүнлэг, тэнцвэртэй, үлгэр жишээч вакцинжуулалтыг хийж байна. Тэд тэнцвэртэй, иргэншсэн нийгмийн эрх чөлөөт хүн бүрийн эрхийг тэгш хадгалсан бодлого явуулж бүх нийтийн вакцинжуулалтыг жигд хийж байгаа харагдана. Европын холбоо нийт 9 сая тун вакцин "Astrazeneca"-аас хүлээн авч улс орнуудад дараа дараагийн захиалгыг хийсээр байна. Ирэх гуравдугаар сарын сүүл гэхэд 40 сая тун нийлүүлсэн байх төлөвлөгөө гаргажээ. Европын улс орнууд өөрдсийн улсын иргэд болон иргэншил аваагүй хүн бүрт вакцин хийж байгаа бөгөөд цагаачлал, дүрвэгсэд гээд бүхий л хүмүүст вакцины тунг хийх ажлыг эхлүүлсэн байна. Европын улс орнуудад нийт 7 төрлийн вакцин санал болгож, зарим улс орнууд хийлгэж байгаа ч хамгийн үр дүнтэй болон найдвартай нь дээрх төрлийн вакцин болж таарлаа. Манай улсын хувьд ч гэсэн хүлээцтэй хандаж, аль төрлийн вакцин хийлгэх ёстойг сонгох цаг удахгүй. Тиймээс бусад улс орнууд ямар вакцин хийж байгаагаас хамаарч тэдний оновчтой сонгосон вакцины төрлийг бид ч сонгох нь эрсдэл багатай болов уу.
Эх сурвалж: https://apnews.com/article/world-news-europe-ursula-von-der-leyen-coronavirus-pandemic-b3e7dd0d44c7cf870a4313b1534728b9