Цаг үеийн мэдээ

"Балар эртний нам" буюу Grand old Party намын мэргэжилтнүүд АНУ-ын конгрессийн хэмжээнд халдварын эсрэг хэрэгжүүлэх хуулийн төсөл өргөн барьсан, санал болгосон. Тэгвэл энэ үйл явдалтай холбоотой АНУ-ын шинэ ерөнхийлөгч Ж.Байден хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцээр, ярилцлага, асуулга хийхээр цагаан ордонд тус намын хуулийн багийг урьсан. Ж.Байдены хуулийн баг буюу Ардчилсан намын хуулийн баг ийнхүү GOP намтай халдварын эсрэг авах арга хэмжээний дүрэм журамтай холбоотой хамтран ажиллахаар болж байх шиг байна. Мэдээж энэ нь Ж.Байдены хуулийн баг хангалттай сайн биш гэдгийг харуулж байгаа ч цар тахалтай энэ үед олон ургалч санаан дээр суурилсан шийдвэр гаргах ардчилсан улсын нэг шинж, зорилго гэдгийг ч харуулж буй талаар эх сурвалж мэдээллээ. 1.9 тэрбум ам.долларын халдварын эсрэг төсөв, төлөвлөгөөг конгресст батлуулах гэж буй эдгээр өдрүүдэд асуудалд нухацтай хандахаар зэхэж байгаа бололтой. 

Эх сурваллж: https://news.yahoo.com/gop-lawmakers-urge-biden-meet-152612931.html

Таны сурталчилгаа