Өнөөдрийн Лэйкерс Хоукс хоёрын тоглолтын дундуур нэгэн эмэгтэй Лэброн Жэймстэй зүй бус харьцсаны улмаас тоглолтыг орхин талбайгаас хөөгдсөн байна. Тэрээр шууд л сая сая дагагчтай болж, олны танил болсон юм. Шар үстэй эмэгтэй талбайн гаднаас хараал урсган тоглогчдийг доромжлох нь байж болохгүй зүйл учраас тухайн эмэгтэйг дахин Атланта хотын ордон руу оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Өнөөдрийн энэхүү тоглолтыг 1300 гаруй хүн ирж хоорондын зай барин үзсэн. Жэймс энэ талаар "Би түүнийг битгий ордон руу орох эрхийг нь хориглоосой гэж бодож байна. Надад хөгжөөн дэмжигчид таалагддаг. Тэд л ордонг амьд байлгаж байгаа" гэх утгатай зүйл ярьжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/sport/basketball/55899796