АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден өрх бүрт, хүн бүрт мөнгө тараах төслийг мөрийн хөтөлбөртөө албан ёсоор оруулаагүй ч амлалт өгсөн учраас ажил хэрэг болгох гэж конгресст эцсийн байдлаар хэлэлцүүлэг өрнүүлж шийдэх гэж байна. Тодруулбал, 1400 ам.доллартай тэнцэхүйц чек эсвэл мөнгийг дансанд нь хийх санхүү, эдийн засгийн боломж бий эсэхийг судалгааны баг нь судалж үзээд боломжтой гэж харж байгаа аж. Нийт 1.9 их наяд ам.долларыг энэхүү төсөлд зарцуулахаар Ардчилсан нам төлөвлөж буй. Харин бүгд найрамдах нам 1000 ам.долларыг зөвхөн ядуу буурай ар гэрт болон хүмүүст өгөх талаар санал гаргасан бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Энэхүү мөнгийг мэдээж халдвартай хүнд нөхцөл байдалд эрүүл мэнд, хоол хүнс, ажилгүйдэл гээд нийгмийн хүрээнд иргэдийн амжиргааны түвшинг сайжруулах зорилгоор тараахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: https://www.foxnews.com/politics/biden-negotiating-1400-stimulus-checks