Ухань хотын халдварын гарал үүсэл, лабораторийн анхан шатны бүх мэдээлэл, сангийн мэдээллийн анхдагч дээж гэх мэт яг ямар учир шалтгааны улмаас ийнхүү Ухань хотод анх халдвар тархсан гэдгийг ДЭМБ-ын шинжээчид олж тогтоохоор ажиллаж байна. Тэд бараг л хоёр долоо хоног болж байж ийнхүү хотын лабораторит нэвтэрч байгааг эх сурвалж мэдээллээ. Халдвар хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг сахиж ийнхүү өдөр хоног өнгөрсөн тул одоо л халдварын голомт болсон лаборатори руу нэвтэрч анхдагч дээжтэй танилцжээ.
Эх сурвалж: https://www.nytimes.com/2021/02/03/world/asia/who-wuhan-lab.html