МҮОХ өнөөдөр үе үеийн Ерөнхийлөгч Ш.Магван, Г.Дашзэвэг, С.Жамц, анхны Ерөнхийлөгч Э.Дарьсүрэнгийн хүү Д.Баатар нарыг түүхт 65 жилийн ойн хүрээнд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Одоогоос 65 жилийн өмнө буюу 1956 оны 2 сарын 6-нд МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн хамтарсан 43/37 тоот тогтоол гарч Монголын Үндэсний Олимпийн Хороо 2 сарын 26-нд албан ёсоор байгуулагдсан байна.
Улмаар 1962 онд алтан Москва хотноо хуралдсан Олон улсын олимпийн хорооны 59 дүгээр чуулганаар МҮОХ нь олимпийн агуу их гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болж, “Инсбрук-1964” өвлийн IX олимпийн наадам, “Токио-1964” зуны XVIII олимпийн наадамд анх удаагаа оролцсон.
Үүнээс хойш манай тамирчид өвлийн 14, зуны 13 удаагийн олимпийн наадамд оролцож, 25 тамирчин 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийг эх орондоо авчирсан байна.
Өнөөдөр МҮОХ-ны 65 жилийн түүхийг харуулсан баримтат киноны зураг авалт эхэлсэн бөгөөд Ш.Магван, Г.Дашзэвэг, С.Жамц, Д.Баатар /Э.Дарьсүрэн агсаны хүү/ нар оролцож, спорт-олимпизмийн хөгжлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.