Цаг үеийн мэдээ

Японы олимпийн хорооны тэргүүн эмэгтэй хүний талаар ёс бус үг хэллэг хэлж, ёс зүйн хариуцлага алдсан ч ажлаа өгөхгүй гэдгээ өнөөдөр мэдэгдсэн байна. Тэрээр "Уулзалтын үеэр эмэгтэйчүүд хэтэрхий их ярих юм" хэмээн жаахан бүдүүлэг өнгө аястай цахим хурлын үеэр долоо хоногийн өмнө хэлсэн. Гэвч өнөөдөр тэрээр "би маш их ажиллаж байна. Их ч зүйл хийлээ. Цаашид ч олон ажил байна. Би ажлаа өгөхгүй" хэмээн мэдэгджээ. Түүнийг эмэгтэйчүүдийн эсрэг үзэлтэй хэмээн цахим сүлжээгээр шүүмжилж ажлаа өгөхийг шаардсан байна. 

Эх сурвалж: https://www.espn.com/olympics/story/_/id/30830256/tokyo-olympics-head-yoshiro-mori-creates-storm-derogatory-comments-women

Таны сурталчилгаа