АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден дураараа аашилж, дунд чөмгөөрөө наадаж байгаа аятай гадаад бодлого, улс орнуудтай харилцах хамтын ажиллагааны дипломат дэг жаягийг уландаа гишгэсээр байна. Тэрээр ОХУ-тай ямар харилцаатай байхаа шууд бус аргаар анхнаасаа илэрхийлсэн. АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ, ам.долларын шахалтыг улам чангаруулж, нийлүүлэлт бараа худалдаан дээр ч үнийн дүнгээ өсгөх бодлого баримтлана гэдгээ удаа дараа илэрхийлсээр байна. А.Навальныг ОХУ-ын төр засгийг нураах гол түлхүүр гэж АНУ харж байгаа бололтой. Тэнсэн харгалзах ял нь хоригдож байсан хугацаатай хамаарал үүсч 2.5 жилийн хорих ял аваад байгаа А.Навальныг суллахыг АНУ шаардсан. В.Путин Ж.Байдены энэ бүх үйлдэл, мэдэгдэлд чимээгүй байсаар байгаа тухай ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичжээ.
Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/02/04/biden-says-us-will-not-hesitate-to-raise-the-cost-on-russia.html