Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын их газрын бодлого, дарамт ил цагаандаа гарч эхэллээ. Тайвань Латин Америкийн Гайана улстай худалдааны гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны томоохон гэрээнд гарын үсэг зурах боломжтой байсан ч их газрын зүгээс дарамт шахалт өгсөн мэдэгдэл хүргүүлсэний дараа уулзалт, хэлэлцээрийг цуцалжээ. Энэ талаар Тайвань болон Гайана улсын гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч нар мэдэгдэл хийж, олон улсад худалдаа наймааны салбарт ч тэр хамтын ажиллагааны хувьд ч тэр Бээжингээс Тайваны талд шахалт дарамт үзүүлж, дарамталж байгаа талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Гэвч Бээжин мэдээллийг няцаасаар байна. Харин Тайвань энэ талаар ам нээгээгүй бөгөөд асуудалд нухацтай хандаж байгаа бололтой. 

Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2021/feb/04/guyana-taiwan-office-agreement-beijing-criticism

Таны сурталчилгаа