Цаг үеийн мэдээ

Африкийн эрэгтэй хүүхдийн хувь заяа гэхээс илүүтэй тивийн ядуу буурай амьдралтай холбон тайлбарладаг хүнд хэцүү амьдралын талаар олон ойлголт байдаг. Тэгвэл Африкийн LRA  буюу эзнийг эсэргүүцэгч нарын арми гэх бүлгэм бяцхан жаалуудыг хулгайлж, эр цэргийн аргаар эр хүн болгож, дээрэм тонуул, гэмт хэргийн ертөнц рүү татан оруулдаг. LRA-ийн тэргүүн Доминик Онгвен хүүхэд байхдаа хулгайлагдаж, гэр бүлээсээ хагацаж, олон жил армийн цэрэг явсаар одоо өөрөө удирдаж байна. Он цаг хугацааны хувьд ийм л үечлэл Африкт байсаар байгааг харуулж буй энэ жишээ аймшигтай. Түүнийг олон улсын эрүүгийн шүүх шүүж, нотлох баримт, байцаалт мэдүүлэг дээр үндэслэн ял өгч байсан. Түүний хоч нь "цагаан шоргоолж" гэдэг бөгөөд 27 насандаа LRA-гийн коммандлагч болсон түүхтэй аж. Уганда улсаас гаралтай түүний хувьд одоо хууль сахиулах байгууллагад нууцаар мэдээлэл өгдөг ч гэсэн яриа байдаг байна. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-africa-30709581

Таны сурталчилгаа