АНУ-ын ерөнхийлөгч цэвэр, тодорхой өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр БНХАУ-тай мөнхийн өрсөлдөнө, гэхдээ Д.Трампыг оролцуулахгүй гэдгээ илэрхийлжээ. Энэ нь цаад утгаараа АНУ БНХАУ бол мөнхийн дайснууд, гэхдээ бид Д.Трамд шиг гадаад бодлого явуулахдаа асуудалд хөнгөн хандахгүй гэдгээ хэлсэн байна. АНУ гадаад бодлогодоо шинэчлэл өөрчлөлт хийхээд ажиллаж байгаа, БНХАУ-ын эсрэг ямар нэг хориг арга хэмжээ гэхээс илүүтэй ухаалагаар дайтах болно гэсэн байна. Д.Трамп шиг "өвчигнөхгүй" бид олон улсын дүрэм журмыг баримтлан ажиллах болно хэмээжээ. Яахав АНУ болон БНХАУ-ын хооронд үл ойлголцол, ширүүн өрсөлдөөн болж байгааг үгүйсгэхгүй. Гэвч бодлогын хувьд шударга өрсөлдөхгүй, олон улсын давуу байдлаа ашиглана л гээд хэлчихлээ. Д.Трампын хувьд хоёр нүүр гаргаж, дургүй ч дуртай юм шиг инээмсэглэж байдаггүй бололтой. ил үгтэй АНУ-ын экс ерөнхийлөгч эцэст нь хохирогч боллоо. Ер нь амьдрал дээр ч ил үгтэй, шулуун шудрага хүмүүс хохирч байдаг талаар зарим барууны хэвлэлүүд Д.Трампыг шүүмжилж, түүнийг бодлоо үгтэйгээ дотроо хадгалах буюу шууд хэлэхэд "муу санаатай чимээгүй байх" талаар зөвлөсөн удаа бий.
Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/02/07/biden-will-compete-with-china-but-wont-take-trump-approach.html