БНХАУ-ын иргэд өнгөрсөн жил цагаан сарын баяраа хийж байгаад Ухань хотоос гаралтай халдвараа улс орон даяар алдаж, нөхцөл байдал улам хүндэрсэн удаатай. Тэгвэл тэд энэ жил дахин цагаан сарын баяраа хийнэ, тэмдэглэнэ хэмээн бухимдалтай асуудалд ханджээ. Хэдэн 100 сая хятад иргэд хурдны галт тэрэг, автотээвэр болон нисэх онгоц зэрэг халдвар тараах эрсдэлтэй тээврийн хэрэгслүүдээр цагаан сараа тэмдэглэх юм. Мэдээж энэ нь арай хийж халдварын тоог багасгаж байгаа эрүүл мэндийн салбарынханы ажлыг хүндрүүлээд зогсохгүй одоо хийгдэж байгаа вакцинжуулалтын үр дүнг ч удаашруулна. Цагаан сараар тэд хөдөө гэрт байдаг ээж аав, настан буурлууд дээрээ очдог учраас ямар нэгэн замаар ч хамаагүй цагаан сараа тэмдэглэх нь байна. Төрийн зүгээс мэдээж олон нийтийн газар, орон нутгийн тээврийн асуудал, халдварын хатуу хөл хорио зэргийг чандлан сахиж, иргэдийн эрүүл мэндийн бодсон шийдвэрүүд гаргаж байгаа. Харин энэ үзэгдлийг барууныхан Хятадын "дотроосоо Ардчилал хүсэж буй иргэд" хэмээн нэрлэж байгаа ажж.
Эх сурвалж: https://edition.cnn.com/travel/article/china-lny-travel-new-dst-intl-hnk/index.html