Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай хотын шүүх гурван залууд цаазын ял өгсөн байна. Уг нь тэдэнд анхан шатны шүүгч 10 жилийн хорих ял оноож 2011-2012 онд хийсэн Live Stream нь Төр засгийн эсрэг сөрөг хүчний шийтүүдийн жагсаал тэмцлийг шууд дамжуулсныхаа төлөө ийнхүү цаазын ял сонслоо. Ийнхүү 26 настай хоёр, 24 настай нэг залуу нутгийн зүүн бүсэд болсон эсэргүүцлийн жагсаал, цуглаан тэмцлийг шууд дамжуулсныхаа төлөө төрөөс дээд хэмжээ авлаа. Тэднийг буруутгаж байгаа гол зүйл нь терроризмийг сурталчиллаа, бусдад уриаллаа, үндэсний аюулгүй байдалд заналхийлэл хийлээ гэж үзсэн аж. Арабын орнуудын төрийн төмөр нүүр гэж энэ л байх гэсэн гарчигтай барууны орнуудын сайтууд онцолж байна.
Эх сурвалж: https://news.yahoo.com/three-saudi-youths-prison-sentence-191958294.html