Анагаах ухааны салбарт израйльчууд мундаг нь үнэн. Гэхдээ сүүлийн үед дэлхийн ихэнх сайтуудаар нэгэн зэрэг Израйлийн эрүүл мэндийн салбарын гарган авсан халдварыг 100% эмчилж байгаа "EXO-CD24" нэртэй эм гарган авсан эсэхийг эх сурвалжууд одоо л нягталж судалж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, манай дэлхий дээрх хамгийн анхны халдварын эсрэг үйлчилгээтэй эм гарсан явдалд зарим улс орны төрийн удирдлага ч гайхаж байгаагаа нуугаагүй. Тухайн эм нь хоёр тун байдаг бөгөөд мэдээж тариа хэлбэрээр биш 21+ өдрийн зайтай нэг нэгээр нь уух зориулалттай аж. Тел Авивийн анагаан ухааны эмнэлэг дээр гарган авсан энэхүү бүтээл нь хэрэв ДЭМБ зөвшөөрөх юм бол бүртгэж аваад их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэнэ. Тариа вакцин нь хүйтэнд байх ёстой, хадгалах горим нь чанга, тээвэрлэлт гээд олон бэрхшээл байгаа ч эм нь илүү хялбар гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Халдвар авсан хүний зүрх болон уушигний үйл ажиллагаа муудаж эхлэх үед энэхүү эм нь үйлчилж 5-7 хувиар сайжуруулалт хийгдэж, улмаар эдгээж байгааг израйльчууд олж тогтоожээ. Нийт туршилтад 30 хүн сайн дураар оролцсон бөгөөд 29 нь 100% эдгээд гарчээ. Одоо тэднийг хяналтад байлгаж байгаа бөгөөд уушигны хэвийн байдал бүрэн сэргэхэд хэд хоног шаардлагатай байгааг судалж байгаа юм байна. Хоёр замаар хүнийг эдгээж байгаа юм байна. Нэг нь дархлааг дэмжих нөгөө нь уушигны өвчлөлийг дээрх байдлаар эдгээх. Магадгүй зарим орнууд АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-аас энэ төрлийн эм хэлбэрийн вакцин, эдгээх аргаа олтол хугацаа хожиж, өөрсөддөө ашигтай үед гарган тавьсан байх гэж. Гэвч хүн эрүүл болж, дэлхий нийтээрээ өвчлөлд өртөхгүй л болж байвал улс төржихгүй эвтэй найртай улс орнууд нь эрүүл саруул болж байвал сайн хэрэг.
Эх сурвалж: https://www.israel21c.org/has-israel-just-found-the-cure-for-covid/
123
2021-02-08
Zogii.mn редакци бичсэн юм аа хяндаггүй юм уу? Галзуу хүн бичсэн юм уу?