Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын цагдаагийн алба Хонг Конг хотын иргэншилтэй, CGTN сувгийн бизнесийн мэдээний эмэгтэй хөтлөгч Чэнг Лэйг баривчилсан байна. Түүнийг Австралийн тагнуулч хэмээн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн аж. Хонг Конгийн болон БНХАУ-ын олж авсан мэдээ мэдээллийг Австралийн талд өгдөг байсан нь нотлогдох юм бол тэрээр бүх насаараа хоригдоно. БНХАУ дахь Австралийн элчин сайдтай холбоотой байсан нь тогтоогдсон бололтой. Төрийн мэдээллийн санд нэвтрэх гэж оролдсон, улсын нууц задруулах гэж оролдсон байж болзошгүй түүний хувьд ойрын өдрүүдэд Хонг Конгийн "цэвэрлэгээ"-ний ээлжит хохирогч болж байгааг ч үгүйсгэхгүй. 

 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/02/07/media/china-australia-cheng-lei-cgtn-intl-hnk/index.html

Таны сурталчилгаа