Өчигдөр болсон хүчтэй уулын үер замдаа таарсан тосгон бүрийг арчин өнгөрч одоогийн байдлаар 165 хүнийг хайж байна. Харин нас барсан иргэдийн тоо 26 болж өссөн. Хойд Энэтхэгийн нутаг, Гималайн нурууны хэсэг, тариаланчид болон нутгийн иргэд тосгондоо байж байгаад ийнхүү байгалийн гамшигт өртсөн билээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд магадгүй зарим хүмүүст тусламж хэрэгтэй ч байж магад хэмээн итгэл тээн цэргийн бие бүрэлдэхүүн иргэдэд тусалж байгаа юм.
Эх сурвалж: https://www.usatoday.com/story/news/world/2021/02/08/uttarakhand-india-glacier-burst-what-to-know/4434591001/