Цаг үеийн мэдээ

Морроко улсад газар доор нэхмэлийн үйлдвэр байрлаж ажилладаг байжээ. Гэвч усархаг аадар бороо орсоны улмаас газар доор усаар дүүрч гарах гарц хаагдсан байна. Ингээд нөхцөл байдал эвгүйтэж хүмүүс сэлж чадахгүй зарим нь эхнээсээ амиа алдаж эхэлжээ. Аврах ажиллагаа эхэлснээс хойш одоогийн байдлаар 24 хүн амиа алдаад байна. Харин үлдсэн нь хэд байгаа ямар байгааг хэлж мэдэхгүй хүнд байгаа аж. Харин 10 хүн амьд мэнд аврагдсан. Тангиер нэртэй суурин газар энэ осол гарсан бөгөөд Испани улстай хамгийн ойр хиллэдэг юм. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-africa-55986356

Таны сурталчилгаа