Цаг үеийн мэдээ

АНУ-ын нийслэлд байдаг конгрессийн байр руу Д.Трампын дэмжигчид дайран орж, олон эд хогшил нурааж танхайрсан. Тэднийг бүгдийг нь баривчилсан бөгөөд энэ бүх үйл явдалд Д.Трамп буруутай гэж хууль сахиулах байгууллага үзэн түүнийг хугацаанаас нь өмнө ажлаа өгөхийг, мөн цаашлаад тусгай эрх ямбыг нь цуцлах, дахин төрийн албанд томилох зэрэг хязгаарлалт хийх нөхцөл байдал үүсээд байсан. Гэвч Д.Трампын цахим хаягнуудыг хааснаас хойш нөхцөл байдал дээрдэж эхэлсэн байдаг. Түүний өмгөөлөгч "Д.Трамп хүмүүсийг дайралт хийхийг уриалаагүй. Сонгуулийн санал дээр эсрэг байр суурьтай байгаагаа шударгаар илэрхийлсэн. Түүнд хуулийн зүйл заалтаар буруутгах ямар ч боломж нотлох баримт байхгүй" хэмээжээ. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-55987560

Таны сурталчилгаа