Цаг үеийн мэдээ

Английн эзэн хааны удмын гүнж Эүгение Лондон дахь Портландын амаржих газар анхныхаа хүүхдийг өлгийдөн авлаа. Эх хүүхдийн бие сайн байгаа бөгөөд ийнхүү анх удаа олны өмнө хүүхдээ зарлан тунхаглаж байна. Зарим уншигч маань мэдэхгүй байх. Хатагтай Эүгение / Eugenie / бол Английн эзэн хааны удмын Хатан хаан Элизабетийн хоёр дахь хүү ханхүү Эндрюгийн хамгийн бага охин. Тэрээр хааны титэм эрэмбийн 10-т байдаг угсаа гарвалтай эмэгтэй. Гүнж Эүгениегийн твиттер хаягт бяцхан гурван цэнхэр зүрх байхыг бодоход Английн эзэн хааны удамд хүү мэндэлсэн бололтой. Гүнжийн нөхөр ноён Жэк Брүүксбэнк эмнэлэгт гэр бүлтэйгээ хамт байгаа аж. Ийнхүү Хатан хаан Элизабет бүл нэмж Английн эзэн хааны удам угсаа залгамж халаа сайн байгааг Их Британи улсын хэвлэлүүд бичсээр байна. Өнөө цагт билэгдэл төдий эзэн хаан, хатан байдаг боловч энэ нь цаагуураа маш их ёс жаяг, дэг жаяг, иргэдийн ёс суртахуун соёлтой холбоотой байдаг байна. 

Эх сурвалж: https://www.today.com/parents/princess-eugenie-welcomes-1st-child-shares-sweet-photo-t208485

Таны сурталчилгаа