Цаг үеийн мэдээ

Халдвар авсан Европ тивийн хамгийн өндөр настай иргэн 117 насны төрсөн өдрийн өмнө эрүүл саруул болж эмнэлгээс гарсан баярт мэдээг танд хүргэж байна. Яагаад баярт гэж байгаагийн учир шалтгаан нь энэ өвчинг туссан хүн болгон үхдэггүй гэдгийг жишээ болгож байгаа юм. Гол нь эрүүл мэндийн салбарын хөгжил, эмч нарын ёс зүйтэй сэтгэл, өвчтнөө эдгээх гэсэн чин хүсэл тэмүүлэл европын хамгийн өндөр настай Андре эмээ өнгөрсөн сард халдвар авсан ч өөрөө мэдээгүй гэдгээ хэлсэн юм. Улмаар эмнэлэгт эмчлүүлж байхдаа "бүх зүйл урьдийн адил зүгээр болно" хэмээн дотроо бодож байсан байна. Мөн халдвар авсан ч огтхон айгаагүй гэдгээ хэлсэн юм. Франц эмэгтэй ийнхүү дэлхийн түүхэнд нэрээ үлдээж халдвартай иргэдэд итгэл найдварын гал асаалаа. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-56005488

Таны сурталчилгаа