Энэтхэг улсад болж буй Засгийн газрын эсрэг жагсаал тэмцэл, тариаланчдийн дуу хоолойг Твиттер хуудас ямар нэгэн хязгаарлалт хийхгүй, нээлттэй байлгана гэдгээ илэрхийллээ. Сэтгүүлчид, нийгмийн идэвхтэй иргэд, улс төрчид гээд чухал салбарын эрх чөлөөг боогдуулахгүй нээлттэй байлгана гэж зарласан байна. Учир нь Энэтхэг улсад хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хязгаарлагдмал байдал руу шилжих хандлагатай байсан юм. Ямартай ч дэлхийн сүлжээнд нээлттэй байж болно гэж Твиттер компани мэдэгдсэн аж.
Эх сурвалж: https://www.buzzfeednews.com/article/pranavdixit/twitter-says-it-wont-block-journalists-activists-and