Цаг үеийн мэдээ

Цагаан сарын баярыг тэмдэглэх нь уламжлалт,  үндэсний баяр тул халдварын нөхцөл байдалтай ч хамаагүй тэмдэглэнэ хэмээн  БНХАУ-ын иргэд мэдэгдэж байв. Тэгвэл халдварын хүнд нөхцөл байдалд байгаа ч баярыг хэрхэн тэмдэглэж байгаа нь олон хүмүүсийн анхаарлыг татаж байна. БНХАУ-ын уламжлалт баяр болсон Цагаан сарыг халдварын онцгой дэглэм журмын дагуу хийж байгаа. Маск болон нүүрний хаалт, халуун хэмжигч зэргийг алхам тутамд шинэчилж хараа хяналт өндөр жижүүр гаргажээ. Хөл хөдөлгөөн дээд тал нь 5-10 хүний бөөгнөрөлийг зөвшөөрсөн бол хурдны галт тэрэг, нийтийн тээвэр хэвийн үргэлжилэн ажиллаж байна. Баярын үед халдварын тоо нэмэгдэхгүй хэвийн үргэлжилж байгааг өмнөд хөршийн мэдээллийн  сайтууд онцолж байна. Дашрамд дурьдахад Солонгос, БНХАУ, Төвд болон Монгол зэрэг орнуудад цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Эх сурвалж: https://www.nbcnews.com/news/asian-america/how-people-are-celebrating-year-ox-despite-covid-n1257590

Таны сурталчилгаа