ОХУ-ын гадаад бодлого, байр суурь маш хатуу байна. Сөрөг хүчний тэргүүн А.Навальныйгийн хэрэгтэй холбоотой Европын улс орнууд эсэргүүцлийн байр сууриа олон улсад илэрхийлээд байгаа. Тэгвэл ОХУ, Европын орнуудыг , Европын холбоог харилцаагаа тасалмаар байгаа бол асуудалгүй гэх утгатай байр суурийг илэрхийлжээ. С.Лавров энэ талаар "Манай улсын дотоод асуудал гэж би эцсийн байдлаар хэлье. Дахин сөрөг хүчний талаар манай улстай асуудал үүсгээд хэрэггүй л болов уу. Харилцаа холбоогоо тасалж, асуудалд өөрөөр хандахыг хүсэж байгаа бол бид хүндэтгэнэ" гэх байр суурийг илэрхийлсэн аж.
Эх сурвалж: https://www.npr.org/2021/02/12/967344804/russia-warns-eu-against-imposing-sanctions-over-jailing-of-opposition-leader