Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн марафонд 2:09:26 амжилттай гүйжээ. Улмаар тав дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авлаа гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Японы "Lake Biwa Mainichi" 76 дахь удаагийн марафонд 450 гүйгч уралдаж манай тамирчин 33 дугаар байрт орсон байна.
Өдгөө 39 настай Б.Сэр-Од анх 2004 оны Афины олимпод оролцсон бөгөөд түүнээс хойш 2008,2012,2016 оны олимпод дараалан оролцоод байгаа юм.
Дэлхийн хамгийн алдартай марафонуудын нэг "Lake Biwa Mainichi" нь Японы улсын хамгийн эртний марафон бөгөөд дээд амжилтыг нь 2011 онд 2:06:13 хугацаанд барианд орсон Кенийн Вилсон Кипсан эзэмшдэг байна.
Эх сурвалж: МҮОХ