Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 35 жил нийтийн хоолны салбарт ажилласан тогооч Ажгирын БАРХАС "Алтан гадас" одонгоор шагнагдлаа.
Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МЭХ-ноос тодорхойлсон 21 аймаг, 9 дүүргийн салбарын 30 эмэгтэй төрийн дээд одон медалиар шагнагдсан юм.
Тэрээр тухайн үед шагналаа гардан авах боломжгүй байсан тул ийнхүү өнөөдөр шагналыг нь МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл гардуулан өгөв. А.Бархас нь нийтийн хоолны салбарт тасралтгүй 35 жил ажилласан бөгөөд "Баянгол" ресторан, "Чингис" зочид буудал зэрэг монголын нэр бүхий томоохон газруудад ажиллаж байгаад Гадаад харилцааны яамнаас тэтгэвэртээ гарсан юм.