Цаг үеийн мэдээ

Холимог тулааны спортоор өмнөд Солонгост эх орныхоо нэрийг өндөрт гаргаж яваа Монгол тамирчидын тулааны товыг зарлаад байна. Манай тамирчин Нандин-Эрдэнэ, Чингүнжав нар Road FC холбооны нэг эвэнтид өрсөлдөхөөр болжээ.

Солонгосын холимог тулааны Road FC холбоо нь 2010 оноос үйл ажиллгаагаа эхэлсэн бөгөөд 2016 онд зөвхөн Солонгос төдийгүй, Япон, Хятадын тамирчдыг эгнээндээ элсүүлэх болсон юм. Энэ тавцанд Монгол улсын хоёр тулаанч өрсөлдөж байгаа нь Нандин-Эрдэнэ, Чингүүн нар юм. Тэгвэл манай тамирчид тус холбооны ээлжит тулаанаа энэ сарын 27-ны өдөр хийхээр болжээ.Энэ өдрийн дэд оргил тулаанд Монголын  MFC холбооны 70 кг-ын аварга Мөнгөнцоожын Нандин-Эрдэнэ, Road FC холбооны 75 кг-ийн жинд  Солонгосын тамирчин Пак Сеүн Мо-ын эсрэг тулалдах болно.

2014 оноос мэргэжлийн дэвжээнд хүч сорьж буй Нандин-Эрдэний хувьд модоогоор 8 ялж, зургаан тулаанд ялагдал хүлээгээд байгаа юм.  Тэрээр Холимог тулаан ертөнцөд хөл тавихаасаа өмнө Гавьяат дасгалжуулагч Гантулгын удирдлага дор сонирхогчийн боксоор хичээллэж, улсын аваргаар  хоёр удаа нэрлэгдэн, Азийн аваргын мөнгөн медалийг хүртэж байсан билээ.  Харин Муайтайн ALL FC, WBC холбооны аварга Намсрайжавын Чингүнжавын хувьд энэ өдөр Солонгосын тамирчин Иан Жи Хо-гын эсрэг 70кг-ийн жинд тулалдах болно.

Чингүүний хувьд Road FC холбоотой 11 сарын өмнө гэрээ үзэглэсэн юм. Тэрээр Таеквондогийн олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд Шүүтбоксинг төрлөөр бүх Японы аварга болж, мэргэжлийн тавцанд хийсэн 12 тулааныхаа 11-т ялалт байгуулаад байна.

Эх сурвалж : SPS 

Таны сурталчилгаа