Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн сумогийн 69 дахь Их аварга Хакүхо М.Даваажаргалын бэртэл сэдэрч, Харү башёг өнжихөөр боллоо. Мэргэжлийн сүмогийн Харү башё эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Хакүхо М.Даваажаргал хоёр дахь өдрийн барилдааны үеэр баруун өвдөгний гэмтлээ сэдрээсэн юм. 

Их аварга Хакүхо М.Даваажаргал хамгийн сүүлд өнгөрсөн 2020 оны долдугаар сард Нагоя башёд барилдсан. Тэрбээр 2020 оны 8 дугаар сард энэ баруун өвдгөндөө хагалгаа хийлгэсэн бөгөөд 2021 оны эхээр коронавирусийн халдвар авч, эдгэрсэн юм. Ийнхүү удаан хугацааны дараа дэвжээнд гарсан байсан юм.

Таны сурталчилгаа