Цаг үеийн мэдээ

Дэлхийн томоохон эх сурвалжуудын нэг АНУ-ын төрийн мэдлийн гэх CNN өөрсдийн "style" буландаа манай улсын реппер GEE буюу Т.Мөнх-Эрдэнийг онцолсон байна. 1996 он Төгсжаргалын хүү анх реп дуу хөгжим сонсож, АНУ-ын  2PAC-аас эхлээд бүх цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлчдийн адил өөрийн Монгол дахь уран бүтээлийн гараагаа эхэлсэн талаар өгүүлсэн байна. Түүний уран бүтээлийн хамгийн чухал зүйл бол оюун санаа болон бодлоос нь гарах бүхэн үргэлж зөв шударга байдлын төлөө, үнэн үг түгээж нийгэмд залуучуудад нөлөө бүхий уран бүтээлч болж байгаад оршиж байна гэжээ. Ийнхүү Ази руу бус шууд дэлхий рүү реппер GEE Монголоос цойлон гарч буй залуу уран бүтээлч болж байна. 

 

Эх сурвалж: https://edition.cnn.com/style/article/straight-outta-ulaanbaatar-mongolia-hip-hop/index.html?fbclid=IwAR3GQBcSV5mBCYep8I71ofPv5UPvpiA4qBRoMQVbtHtdQ5a-gxUvMA0LLpA