Цаг үеийн мэдээ

  НҮБ-ын "UNMISS" ажиллагааны вэб сайтад 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчинд баяр хүргэж, талархал илэрхийлсэн мэндчилгээ байрлуулжээ. Мэндчилгээнд "Эрхэм Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд Та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг хүргэе. 2012 оноос хойш Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 9000 гаруй энхийг сахиулагч, түүний дотор 450 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энх тайвны төлөөх үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн, өдгөө ч гүйцэтгэж байна. Дайчин замнал, баатарлаг цэрэг дайчидтай Монгол Улсын Зэвсэгт хүчин орчин цагийн Зэвсэгт хүчин болсноос хойших 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Түүхт ой нь тохиож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчинд баяр хүргэе. Та бүхний илгээсэн эрэлхэг зоригтой, чадварлаг дайчид бүхний төлөө баярлалаа" гэжээ.

Таны сурталчилгаа