Цаг үеийн мэдээ

Токиод болох Зуны олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ. Тодруулбал, дэлхий дахинд Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор ОУОХ-ны Зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан олимпийн эрх олгох тэмцээнүүдийг цуцалсан. Улмаар тив тивд нь олимпын эрхүүдийг хуваан өгч, чансаагаар нь эрх олгохоор болсон юм. Тэгвэл эмэгтэй боксын -75 кг-ийн жинд  дэлхийн чансаагаараа наймд бичигдсэн М.Мягмаржаргал олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Хэдийгээр тэрбээр хүнд гэмтлийн улмаас жил гаруй рингнээс хөндийрөөд байсан ч олимпийн наадамд оролцох эрхээ авснаар Монголын боксын түүхэнд олимпийн эрх авсан анхны эмэгтэй тамирчин болж байна.

Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын Олимпийн наадамд оролцох эрх баталгаажлаа. Манай боксынхноос өмнө нь Б.Чинзориг эрхээ аваад байсан билээ. Ийнхүү одоогийн байдлаар манай 3 боксчин олимпийн эрхээ аваад байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олипийн Хороо

Таны сурталчилгаа