Цаг үеийн мэдээ

"Катар - 2022" ДАШТ болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны 6 дахь тоглолтоо Монголын Үндэсний шигшээ баг Тажикстан улсын эсрэг хийлээ.

Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд  1:0-ийн харьцаатай манай шигшээ баг Тажикстанд ялагдал хүлээж байсан юм.

Хариу тоглолтод мөн адил ялагдал хүлээхэд Тажикстаны шигшээ багаас #21 Джалилов тоглолтын тооны харьцааг нээж, 2-р хагаст, Джалилов Алишер болон Самев Шахром нар гоол оруулснаар Монгол улсын шигшээ баг хэсгийн 5 дахь ялагдлаа амслаа.

Манай шигшээ баг 5 хоногийн дараа Япон улсын шигшээ багтай тоглоно.

Таны сурталчилгаа