Гүржийн нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга ангилалын тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч хүч үзэхэд -73 кг-ын жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар түрүүлж, монгол улс 2 алт, 1 хүрэл медальтай 80 орны багийг тэргүүлж байна. Ц.Цогтбаатар энэ өдөр D хэсгийг тэргүүлэн барилдаж, Португал, Итали, Гүрж, Косовогийн жүдочдыг сөхрүүлэн аваргын төлөө шалгарсан. Улмаар аваргын төлөө Канадын жүдоч, дэлхийн чансааны тавдугаарт эрэмбтэй Артур Маржелидоныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт Ташкент, Тбилисийн Гранд Сламд дараалан түрүүллээ. Ингэснээр Ц.Цогтбаатар дэлхийн чансааны 1000 оноо авч 5 дугаар байр руу дэвших боломжтой боллоо. Ц.Цогтбаатарын аваргын төлөөх барилдааныг доорх линкээр үзнэ үү!