Цаг үеийн мэдээ

Энэ сарын 24-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн тэмээн сүргээс дөрвөн настай хүрэн зүсмийн ингэ нь анхны төрөлтөөрөө ихэр ботго төрүүлжээ.

Ингэ ихэрлэхийг Монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж бэлгэшээж ирсэн билээ.