Цэцдийн зөвлөлийн хурлын талаар тайлбар өгөх тухай
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Цэцдийн зөвлөлийн хурал нь МҮБХ-ны дүрэмд заасны дагуу Их Эеийн хурлын 200 хүртэлх төлөөлөгчдөөс нууц санал хураалтаар сонгогдсон 67 гишүүнээс бүрдэнэ. МҮБХ-нд 2002 оноос эхэлсэн олон жилийн маргааны улмаас 2018 онд бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд Г.Өсөхбаяр даргатай Цэцдийн зөвлөл, Ү.Хүрэлбаатар даргатай Цэцдийн зөвлөлд хуваагдаад байсан. “Гацуурт” компаний захирал Л.Чинбат МҮБХ-той шүүхэд хандсан гомдлуудыг бүрэн татуулсаны дараа өөрт байсан гэрчилгээ, тамгыг 2019 оны 09-р сарын 16-ны өдөр өгсөн ч МҮБХ түүний нэрээр УБЕГ-т бүртгэл хэвээр байсан тул 2020 оны 10-р сарын 24-ны өдөр Ү.Хүрэлбаатар даргатай Цэцдийн зөвлөлийн 67 гишүүдийг (Хавсралт 1) хуралдуулсан. Тухайн өдрийн хуралд оролцох ёстой 67 гишүүнээс 24 гишүүн ирж (Хавсралт 2) ирц бүрдээгүй тул тэдгээр гишүүдийн хүсэлтээр маргааш нь буюу 2020 оны 10-р сарын 25-ны өдөр дахин хуралдуулсан. Дахин хуралд 67 гишүүнээс 14 гишүүн (Хавсралт 3) ирж дахин ирц хүрээгүй тул дүрмийн дагуу тус хурал хүчингүйд тооцогдож тарсан болно.
МҮБХ-ноос 2021 оны 03-р сарын 24-ний өдөр өөрийн хуудсаараа 04-р сарын 10-ны өдөр хуралдуулахаар зарласан Цэцдийн зөвлөлийн хуралд оролцох гишүүд нь 2018 оны 03-р сарын 24-ний өдөр 21 аймгийн төлөөлөл оролцож, олон нийтийн телевизийн 2 сувгаар орон даяар шууд нэвтрүүлсэн VIII Их Эе хурлаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүд юм. Мөн одоо МҮБХ нь УБЕГазарт Тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжавын нэр дээр бүртгэлтэй байгаа тул 4-р сарын 10-нд товлосон Цэцдийн Зөвлөлийн хурал бүрэн хүчин төгөлдөр байх бөгөөд гадаадад байгаа болон нас барсан гишүүдийн мөн аймгийн бөхийн холбоо, дэвжээ, өөрийн саналаар чөлөөлөгдөх гишүүдийн нөхөн бүрдүүлэлтийг Цэцдийн зөвлөлийн хуралд төлөөлөлгүй аймгуудаас санал гаргавал төлөөллийг нь оруулах боломжтой.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО