Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 328 дугаар тусгай ротын бие бүрэлдэхүүн нийгмийн хариуцлагын хүрээнд Ковид-19 цар тахал дэгдэж буй энэ цаг үед Увс аймгийн цэргийн штабтай хамтран өрхийн орлого нь буурсан Увс аймгийн Зүүнговь сумын 8 өрхөд түлш болон гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг 100.000 төгрөгийн хамт өгч өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлсэн байна.
Ахмад Н.Мөнхбаатар