Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё амжилттай болж өндөрлөлөө. Энэ сарын барилдаанд Сэкивакэ цолтойгоор барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа 2 унаатайгаар мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 3 дахь удаагаа түрүүллээ. Ийнхүү тэрээр энэ башёд озэки цолоо эргүүлэн авах болзлоо хангасан юм. Сэкиваки цолтойгоор сүүлийн 3 башё барилдаанд 33 ба түүнээс дээш давж Озэки цолыг хүртдэг билээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүүлийн 3 башёд амжилттай барилдан 36 давснаар Озэки цолны болзлоо бүрэн биелүүллээ.